Гоо сайхны мэс засал

Монгол

 

Солонгос улсын гоо сайхны мэс

 

Солонгос улсын гоо сайхны мэс заслын эмнэлгүүд нь өндөр түвшний мэргэжлийн мэс заслын эмч, сүүлийн үеийн мэс заслын бага төхөөрөмж ашиглан хүний гадаад үзэмжийг дээд зэргээр өөрчлөн засч байна.

 

 

 

Бүх төрлийн гоо сайхны мэс засал мэргэжлийн эмчийн зөвлөгөө, гардан мэс засал хийх явцаар үргэлжилнэ. Мөн түүнчлэн гоо сайхны мэс заслын эмнэлгүүдийн ашиглаж байгаа мэс, багаж хэрэгсэл нь хүний биед аль болох сорви толбо үлдээхгүй зориулалтаар хийгдсэн болно.

 

 

 

Сорви арилгах мэс засал

 

Бэртэл гэмтэл болон түлэгдэлтийн үед биед үүссэн сорви толбыг арилгана.

 

 

Арьс гоо сайхны эмнэлэг

 

 

Ботокс, пиллин, хөгшрөлт, арьс арчилгаа... гэх мэт

 

 

Гоо сайхны мэс заслын эмнэлэг

 

 

Гоо сайхны мэс заслыг чих, эрүү, хамар, нүд, хүзүү зэрэг нүүр болон биеийн бусад хэсэгт хийнэ.

 

 

 

Энэ мэтчилэн Солонгосын эмнэлгүүд сүүлийн үеийн шинэ технологитой эмнэлгийн багаж төхөөрөмж болон эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд гоо сайхны мэс заслын салбарт олон улсын чанартай эрүүл мэндийн төв болон судалгааны төвүүдтэй нэгдэж хамтран ажиллаж байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай утсаар холбогдон авч болно.

 

 

Хамрын мэс заслын тухай

 

 

 

Хүний хамар бол нүүрний хамгийн төв хэсэгт байрладаг эрхтэний хувьд хүний нүдэнд хамгийн түрүүнд тусдаг билээ.

 

 

Хамрыг үзэмжтэй, өөрт зохимжтой өндөрсгөн, зөв хэлбэртэй болгож засах нь хамрын гоо сайхны мэс заслын гол үүрэг юм.

 

 

 

 

Хамрын мэс заслын төрлүүд:

 

  • Намхан хамар: хамрын доод талаас бага зэргийн зүсэлт хийж хамарт цилкон зэрэг хиймэл эд хийж хамар өндөрлөх мэс заслын арга.

 

 

  • Сартгар хамар: хамрын үзүүр яльгүй дээшээ өргөгдсөн болон сартгар хамрыг хамрын доороос зүсэлт хийж хамрын нуруунаас илүү хамрын үзүүр хэсгийг өндөрлөх мэс засал.

 

 

  • Монтгор хамар: тухайн хүний өөрийн эд эсээс авч хамрынүзүүр хэсгийн хэлбэр засах мэс засал. Өөрийн эсийг хамрын үзүүрт хийснээр өөрийх мэт харагдуулан хамрын үзүүр төдийгүй хамрыг нийтээр нь үзэмжтэй харагдуулдаг.

 

 

 

 

Хамрын мэс засалд ашигладаг материал:

 

 

 

  1. Цилкон, goretex, аллодум (хиймэл арьс), өөрийн чихний мөгөөрс, өөрийн өөх, өөрийн хавирганы яс зэргийг ашигладаг. Эдгээрийн дотроос цилкон нь хамрын мэс засалд хамгийн ихээр ашиглагдаж байгаа бөгөөд мэс заслын дараа хэлбэр өөрчлөгдөх юмуу хайлж шингэж хэмжээ нь багасахгүй зөв хэлбэртэй үзэсгэлэнтэй хамрыг бий болгодог, аюул багатай найдвартай материал юм.

 

 

 

 

  1. Хамрын үзүүрт аллодум юмуу, өөрийн чихний мөгөөрс зэргийг ашиглавал хиймэл биш харагдуулдаг давуу талтай.

 

 

 

Энэ мэс заслыг хийлгэх шаардлагатай хүмүүс нь хамрын нүх том, хамар уртаараа богино хүн, намхан, сартгар, монтгор, баншин хамартай хүмүүс хийлгэх хэрэгтэй.

 

 

-KOREA VISION-

 

 

Нүдний давхраа хийх мэс заслын тухай

 

 

 

Давхрааг ерөнхийдөө 3 төрлийн аргаар хийдэг.

 

 

1. Нимгэн зовхин дээр давхраа оёх– зовхинд зүсэлт хийхгүйгээр, маш бага хэмжээний нүхээр утсыг оруулан давхраа оёх арга.

 

 

 

Энэ арга нь зовхинд сорви толбо үлддэггүй бөгөөд мэс заслын дараа хавдах нь бараг үгүй. Нүдээ аниж нээхэд давхрааны оёдол бараг мэдэгдэхгүй өөрийх мэт харагдана.

 

 

Энэ мэс заслыг нимгэн зовхитой юмуу зовхины арьс унжаагүй хүмүүс хийлгэхэд илүү тохиромжтой.

 

 

2. Зовхины зузаан хэсгүүдэд бага зэргийн зүсэлт хийж зовхины өөхийг аван давхраа хийх арга.

 

Энэ мэс заслын арга нь зовхинд зүсэлт хийж өөхийг хусан давхраа оёх мэс заслын аргыг бодвол зүсэлт хийх хэсэг нь жижиг учраас зовхинд сорви толбо бараг үлдэхгүй бөгөөд эдгэрэх хугацаа хурдан байдаг.

 

 

Энэхүү мэс заслыг нүдний зовхи хэт унжаагүй, сормуусан дээр унжих өөхний багахаан хэсгийгарилган цэвэрхэн давхраа хийх боломжтой хүмүүст хийдэг.

 

 

3. Зовхины зузаан өөхийг арилган давхраа хийх мэс заслын арга.

 

Зовхины зузаан өөхийг хусч арилгахын тулд зовхины арьсанд зүсэлт хийж нээгээд хөмсөг хүртлэх өөхийг хусч авсны дараа арьс болон булчинг холбон давхрааг оёно.

 

 

Энэ мэс заслыг зузаан зовхитой, давхраатай боловч арьс нь хөгшрөн суларч унжсанаас болж далд давхраатай болсон хүмүүс, онигор нүдтэй /нойрмог мэт нүдтэй/ хүмүүс хийлгэхэд нэн тохиромжтой.

 

 

  • Давхрааны давтан мэс засал:

 

Жижиг давхрааг дахин засах мэс засал. Давтан мэс засал нь анх хийлгэсэн мэс заслыг бодвол мэс засалд зарцуулах цаг болон үнийн хувьд илүү зардал гаргадаг.

 

Энэ мэс заслыг: Урд нь мэс засал хийлгэсэн ч давхраа хэт нимгэн жижиг учраас сэтгэлд нийцээгүй тохиолдолд.

Мэс заслын үед давхрааны хэмжээ, хэлбэр дизайны буруу сонголт хийж давхрааг оёсон тохиолдолд.

Арьс унжин мэс заслын дараа нүдний хэмжэээ багасан, давхраагүй мэт харагдан сэтгэлд нийцэхгүй байгаа тохиолдолд хийлгэх хэрэгтэй.

 

 

Зузаан давхрааг засах дахин мэс засал. Мэс заслын дараа хэд хоноод зүгээр болно, өөрийх мэт харагдана гэж найдлага тавьсан ч хэд хоног, хэдэн сар өнгөрсөн ч мэс засал хийсэн нь илт мэдэгдэж, өөрт эвгүй мэдрэмж өгсөн тохиолдолд хийлгэх нь зүйтэй. Анхны мэс заслыг хийхдээ давхрааны хэлбэр дизайныг хэт томоор зурсан юмуу давхрааны зураасыг эхлэл болон төгсгөл хэсгийн өндөр нь харьцангуй өөр болсон тохиолдолд хийлгэх хэрэгтэй.

 

 

 

 

ЭРХЭМ БАЯН-ЭРҮҮЛ МЭНД

 

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДСЭН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАЦГААЯ

 

 

 

 

Сүүлийн үед хүмүүс цаг завгүй амьдралд сатаарсаар өөрийхөө эрүүл мэндэд төдийлөн анхаарал тавих нь ховор болсон цаг.

Хүн бүхэн урт насалж, аз жаргалтай амьдрахыг хүсдэг хэрнээ тэр бүр хэрхэн яавал эрүүл байж урт наслах тухай бодох нь ховор.

 

Тэгвэл нэг л өдөр хэлж биш хийсч ирдэг, хэнд ч тохиолдож болох төрөл бүрийн өвчнийг бид туссан хойноо харамсан суух биш, өвчнийг эрт үед нь илрүүлэн эмчлүүлж,түүнээс урдчилан сэргийлэх арга хэрэглэх нь юу юунаас илүү чухал асуудал юм.

 

“Эрүүл байхдаа-эрүүл мэнддээ анхааръя” уриатай <Гуан дун хан бан > нэгдсэн эмнэлэгт та бүхнийг эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.

Таны үнэ цэнэтэй амь нас, эрүүл мэндийг сахих үүрэг хүлээсэн тус эмнэлгийн хамт олон хэзээд танд туслан хамт байж, хариуцлагатай ажиллахаа амлаж байна. 

 

 

 

Эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээ нь:

 

  • Тохь тухтай, амар тайван орчинд нэг өдөрт хийгдэх багц шинжилгээ
  • Сүүлийн үеийн өндөр дэвшилтэт багаж тоног төхөөрөмжөөр үнэн зөв найдвартай онош тогтоох
  • Нас, хүйс, гэр бүлийн байдал зэрэг тухайн үйлчлүүлэгчийн онцлогоос хамааран олон төрлийн хөтөлбөрт программ
  • Шинжилгээний хариутай холбогдуулан зөвөлгөө өгч, өмнөх жилийн шинжилгээний хариутай харьцуулалт хийх зэрэг эрүүл мэндийн хяналтын систем
  • Чиглэл бүрийн мэргэжлийн эмч нарийн эмчилгээ, зөвөлгөө
  • Үр дүнтэй шинжилгээний төлөөх мэргэжлийн сувилагчтай 1:1 зөвөлгөө зэрэг танд хандсан төрөл бүрийн үйлчилгээг үзүүлж байна.

 

 

Шинжилгээний нэр, төрөл:

 

 

Энгийн шинжилгээ: өнгөрсөн үеийн болон одоогийн биеийн байдал

Биеийн хэмжилт: өндөр нам, биеийн жин, таргалалт

Нүдний шинжилгээ:хол ойрын хараа, нүдний даралт

Сонсгол

Уушигны үйл ажиллагааг шалгах шинжилгээ

Цээжин биеийн рентгэн шинжилгээ: элэг, уушиг, бөөр, цөс, нойр булчирхай

Дээд доод даралт, зүрхний цохилтын хэмжээ

Зүрхний бичлэг

Элэгний үйл ажиллагаа, элэгний вирус, элэгний хатуурал, элэг өөхлөлт

Зүрхний үйл ажиллагаа, зүрхний титэм судасны шинжилгээ

Чихрийн шижингийн шинжилгээ, нойр булчирхай

Бөөрний үйл ажиллагаа

Цусны ерөнхий шинжилгээ: цус багадалт түүний шалтгаан, цусны өвчин, цус алдалт, харшил буюу аллергитэй холбоотой өвчин

Бамбай булчирхай

Үе мөчний үрэвсэл

БЗХӨ:Дох, тэмбүү

Элэгний Б, Ц вирус

Хавдрын шинжилгээ: шулуун гэдэсний хавдар, ходоодны хавдар, элэгний хавдар, элэгний хатуурал, нойр булчирхайн хавдар, нойр булчирхайн үрэвсэл, түрүү булчирхайн хавдар (эр), сав өндгөвчний хавдар (эм)

Шээсний шинжилгээ: чихрийн шижин, элэгний үрэвсэл, бөөр болон бөөрний үрэвсэл, бөөрний чулуу

Аарцагны ЭХО: сав өндгөвчний үрэвсэл, ургацаг, хортой, хоргүй хавдар

Ходоодны дуран: ходоодны шарх, ходоодны үрэвсэл, ходоодны хавдар, 12 нугалаа гэдэсний үрэвсэл

Эмэгтэйчүүдийн шинжилгээ: савны хавдрын шинжилгээ, үрэвсэл, хөхний хавдар

Шулуун гэдэс зэргийн дэлгэрэнгүй шинжилгээ багтсан болно.

 

 

Үнэ:

 

  1. эрэгтэй 450.000 вон
  2. эмэгтэй 500.000 вон

 

 

Нэгдсэн шинжилгээний өмнөх өдөр анхаарах зүйлс:

 

  • Тос өөх ихтэй хоол хүнс хэрэглэхгүй, хөнгөн хооллоно. Оройны 9 цагаас хойш огт юм идэхгүй байх.
  • Ямар нэг төрлийн эм хэрэглэж байгаа бол урдчилан эмчид хэлж зөвөлгөө авах.
  • Архи хэтрүүлэн хэрэглэх болон хэт ядрахаас зайлсхийн хангалттай унтаж амрах.
  • Өтгөнөө тусгай уут юмуу саванд хийн шинжилгээний өдөр эмнэлэг дээр авчрах.

 

 

 

Шинжилгээний өдөр анхаарах зүйлс:

 

  • Шинжилгээний төвд өглөө 8:30д бэлэн байх
  • Өглөө юм идэхгүй байх. Ус ч уух болохгүй. Бохь, тамхи хэрэглэхгүй байх. Линз зүүхгүй байх.
  • Эмэгтэйчүүд эхо шинжилгээний хариуг үнэн зөв гаргахын тулд өглөө шээхгүй ирвэл сайн.

 

Та бүхнийг гэр бүл, ажлын хамт олон, найз нөхөдтэйгээ хамт ирэн эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээнд хамрагдахыг хүсье.

 

Эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээг өгөх тохиолдолд 1-2 өдрийн өмнө урдчилан захиалга өгөх хэрэгтэй болдог. Тус эмнэлгийн захиалга болон орчуулгын үйлчилгээг эмнэлэг зуучлал, эрүүл мэндийн аялал зохион байгуулагч KOREA VISION танд хүргэх болно.

 

 

 

 

Таны эрүүл мэнд таны гарт

 

 

-KOREA VISION-

 

 

 

 

 

 

Үрчлээ

 

 

 

Үрчлээ , Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

 

Та нүүр болон хүзүүндээ үүссэн үрчлээнээс болж сэтгэлээр унаж, яахаа мэдэхгүй суугаа бол “АЙ-ПИ” арьс, гоо сайхан мэс заслын эмнэлгийн үрчлээний тасгийн арьс арчилгаа болон үрчлээ арилгах эмчилгээний аргуудыг танд санал болгож байна.

 

  • Үрчлээний гоо сайхны мэс засал гэж юу вэ?

 

 

-Тодорхойлолт-

Үрчлээ нь арьсны хөгшрөлтөөс гадна булчингийн давтах хөдөлгөөний улмаас нүүрний нимгэн арьстай хэсгүүд болох нүд, нүдний эргэн тойрон дух, ам, хамар, эрүү, хүзүү орчмоор амархан үүсдэг.

Тэгвэл үрчлээ болгонд зохих гоо сайхны мэс засал болон эмчилгээ арчилгааны аргууд байх ба ингэснээр арьсны залуу насыг буцаах бүрэн боломжтой юм.

 

  • Үрчлээ арилгах мэс заслын төрлүүд

 

  1. ​Ulthera power – үрчлээ эмчилгээний арга

 

 

Хэт авианы багажаар/ЭХО/арьсыг шинжлэн харж эмчилгээ хийх шаарлагатай хэсгийг олж эмчлэх үрчлээний аюулгүй эмчилгээний арга.

 

 

Энэ эмчилгээний шат дараалал:

 

  • Арьсны 3-4.5 мм-ийн гүнд гол төвийг нь олж хэт авианы /ЭХО/ лазерын эмчилгээг эхэлнэ.
  • Ингэснээр халуунаар дамжин арьсанд хатуу хэсгүүд бий болно.
  • Хатуурал бий болсон хэсэгт халуун орхиж тэр дороо арьсыг агшаах үйлчилгээ үзүүлнэ.
  • Дараа нь тогтсон хатуу хэсгүүдийг арилгана.

 

 

Эмчилгээний давуу тал:

 

  • Янз бүрийн зүсэлт хийж мэс хүргэхгүйгээр бүх үрчлээг татан арилгах үр дүнтэй.
  • Эмчилгээний дараа 1-3 сарын турш арьсны уян зөөлөн байдалд нөлөөлдөг коллеген болон эласмин эс дахин шинээр үүсэх байдал үргэлжлэн явагдана.
  • Ихэвчлэн 3дах сараас эхлэн хамгийн сайн үр дүн мэдрэгдэх болно.
  • Нэг эмчилгээгээр бүх үрчлээг татан арилгах үр дүнтэй эмчилгээ юм.

 

 

Эмчилгээний тоо:

 

  • Эмчилгээний үр дүн сүүлд мэдрэгдсэн бол удаан хугацаанд үргэлжлэн 1 удаагийн эмчилгээгээр ч үрчлээ арилах үр дүнг мэдрэх боломжтой.
  • 1 удаагийн эмчилгээгээр сэтгэл ханамжтай бус байвал 3 сарын дараа дахин эмчилгээг хийлгэнэ.
  • 1-2 жилийн давтамжтай эмчилгээг хийлгэвэл үрчлээнээс урдчилан сэргийлэхэд тус болно.

 

 

Эмчилгээг хийлгэж болох үрчлээний хэсэг:

 

  • Нүдний унжсан зовхи, нүд орчмын үрчлээ, эрүүний унжсан арьс, нүүрний хэлбэр өөрчлөн арьс татах, хүзүүний үрчлээ, ам орчмын үрчлээ болон нүүрний арьсны гүн үрчлээ, том нүх зэргийг эмчилнэ.

 

 

 

Шийдэх аргууд:

 

  • Духанд үүсэн үрчлээ

 

 

Духанд хөндлөн үүсэх үрчлээ нь дээрээс доошоо өргөнөөр хучсан байдалтай байрлах духны булчингын байнгын давтан хөдөлгөөний улмаас үүсч эхэлдэг.

Тухайлбал нас тогтох тусам үрчлээ үүсдэг ч нүүрний хувирал ихтэй хүмүүс, духандаа үрчлээ гаргадаг зуршилтай хүмүүс хичнээн нас залуу ч гэсэн үрчлээ үүсч наснаасаа хөгшин харагдах тохиолдол их байдаг. Үрчлээний хэмжээ болон гүнээс хамаараад ботокс, Restylane /тариа/ зэргээр үр дүнгээ өгдгөөс гадна үрчлээг татах мэс заслын аргаар үрчлээг арилгаж болдог.

 

 

  • Цохонд үүссэн үрчлээ

 

 

Нүдний хоорондох зайнд их хэмжээгээр үрчлээ үүсэх тохиолдолд дурангийн мэс заслын аргаар үрчлээг арилгадаг ба ерөнхийдөө ботокс болон Restylane /тариа/, коллегеныг ашиглан тарианы аргаар үрчлээг арилгах арга бий.

 

 

  • Дээд зовхинд үүсэх үрчлээ

 

 

Нас тогтох тусам аажмаар нүдний зовхи суларч доош унжин нүдийг дарах юмуу нүдэнд олон давхраа давхралдан үүссэнийг мэс заслын аргаар засах боломжтой.

 

 

  • Нүдний эргэн тойронд үүсэх үрчлээ

 

 

Байнгын давтан хөдөлгөөн болон нүүрний хувирлаас үүссэн үрчлээ, инээхэд үүсдэг үрчлээг ботокс болон нүүрний хэлбэр өөрчлөн татах мэс заслын аргаар арилгаж болно.

 

 

 

  • Нүдний доод хэсэгт үүсэх үрчлээ

 

 

Нүдний доод талын жижиг үрчлээ болон юм чихсэн мэт унжих уутыг нүдний доод талыг засах гоо сайхны мэс заслаар арилгаж болдог. Нүдний доод зовхинд үүсэх уут мэт унжсан үрчлээг арилгасан үед 5 насаар залуу харагдах боломжтой.

 

 

  • Хамрын орчимд үүсэх үрчлээ

 

 

Хамрын орчимд үүссэн үрчлээнийн хэсэгт өөрийн өөхнөөс орлуулан хийж үрчлээг арилгадаг.

 

 

  • Хацар болон хүзүүнд үүсэх үрчлээ

 

 

Нас тогтох тусам аажмаар хацар болон хүзүүнд үүсэх үрчлээг үсний захын хуйханд үл харагдахуйц зүсэлт хийн үрчлээг татан арилгах боломжтой.

 

 

 

 

Үрчлээний бусад аргууд:

 

  1. Endotine- духны үрчлээ арилгах арга
  2. EZ-Lifting үрчлээг утсаар татах арга
  3. Heart-Lifting эрүүнийн доод хэсгийн унжсан арьсыг татан нүүрийг V хэлбэртэй болгох эмчилгээний арга
  4. Face- Lifting суларч унжсан арьсыг сэргээн үрчлээ арилгах арга
  5. Хүзүүний үрчлээ арилгах гоо сайхны мэс засал гэх мэт аргууд байдаг.

 

 

Та арьс гоо сайхан, үрчлээ, түүний эмчилгээний талаар сонирхож байгаа бол бидэнтэй холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

 

 

-KOREA VISION-